Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

О.МАГНАЙ : ТЭД БОЛ Н.БАГАБАНДИАР ТОЛГОЙЛУУЛСАН НЭГ ТҮРҮҮВЧТЭЙ БҮЛЭГЛЭЛ

2016-04-11  

ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан “О.Магнай ШӨХТГ-ын дарга хийж байхдаа томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ” хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, нэр бүхий сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станц, арилжааны банкуудад торгууль тавьдаг боловч дараа нь их хэмжээний мөнгө авч, торгуулиа хүчингүй болгодог гэсэн мэдээллийг тараасан юм.

Тэгвэл өнөөдөр О.Магнай “НИК” ХК-д тавьсан дөрвөн тэрбум төгрөгийн торгуулийг цуцалсан асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Т.Аюурсайханыг улс төрийн зорилготойгоор иймэрхүү яриа гаргаж байна гэсэн юм.

О.Магнай "Намайг ажиллаж байх үед шатахууны хомстол үүсгэсэн гэх нэрийдлээр иргэдийг залилж, зохиомол хомстол үүсгэдэг байсан "НИК" компанийг ШӨХТГ-аас торгосон. Гэвч Т.Аюурсайханы үед ШӨХТГ гурван шатны шүүхэд "НИК" компанид ялагдал хүлээсэн. Үнэндээ Т.Аюурсайхан "НИК" компанитай үгсэн хуйвалдаж, торгууль тавьсан н.Очирсүх гэдэг байцаагчийг удаа дараа дарамталж, ажлаас ор үндэслэлгүй халсан байдаг. Зөвхөн энэ байцаагчийг ч халаад зогсоогүй ШӨХТГ-ын нийт ажилтны 90 хувийг халж, сольсон. Учир нь НИК" компани нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувь эзэмшдэг, түүний сайн найз Ш.Отгонбилэг агсны гэр бүлийн бизнес юм. Харин Аюурсайхан бол урьд нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажилладаг байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгэхээр эд бол Н.Багабандиар толгойлуулсан  нэг түрийвчтэй олигарх бүлэглэл” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн худал гүжирдлэгээр олон нийтийн тархийг угааж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр Т.Аюурсайханыг шүүхэд өгөх болсноо дуулгасан юм. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ёох эд нар нээрээ бие биенийхээ булхайг дэлгэчих юм байна доо 2016-04-11
MGL:saihan mungu ugaachih boltoimaaa 2016-04-11
малчин монгол:Магнайг шалгуулмаар байна 2016-04-12
zochin:Magnaig chin ovoo yum gej bodson chin ****ntaajlaad ooriigoo l bolgodog baisan yum uu. Hend ch itgehed berh boljee 2016-04-12
зочин:энэ нохойн голог магнай, слесарь хийж болдоггуй юм байхдаа. 2016-04-12
2323:тэр Багабандийн тоодгор Аюурсайханыг шоронд хий????? 2016-04-13
зочин:магнайг дэмжиж байна_зоригтой сайн залуу.ийм залуучууд олон байвал эх орон минь дороо өндийнө дөө.Магнайгийн үед л ШӨХТГ гэж мэддэг байлаа ш дээ. 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?