МОНГОЛ 3-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД АМЬДРАЛД ӨНГӨ НЭМЛЭЭ

2018-12-20  

Монгол 3-р сургуулийн сурагчид шинэ оны баярыг угтан өөрсдийн санаачлагаар 7 сая гаруй төгрөгний хандив цуглуулж сургуулийнхаа орон гэргүй 2 сурагчид бүрэн тавилгатай монгол гэр, гурил будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн, түлээ нүүрс гардууллаа.

Багш сурагчид, эцэг эхийн төлөөллүүд хамтран “Амьдралд өнгө нэмэе” аянаа ийнхүү амжилттай зохион байгуулжээ. Сургуулийн нийт сурагчдын дунд судалгаа явуулж 2 сурагчийг сонгосон байна. Эдгээр хандив тусламжийн эзэд нь сургуульдаа сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан сурагчид юм байна. Ар гэрийн хувьд олон жил түрээсийн өрөөнд амьдарч ирсэн учраас тэдний сурч боловсрох хөгжих таатай орчныг ийнхүү бүрдлүүлэн өгсөнд монгол 3-р сургуулийн сурагчдийн ар гэрийнхэн чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

Ц.ТЭГШБУЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?