“ДЭЛХИЙН ТАЙЗНЫ УРЛАГИЙН ХУРААНГУЙ ТҮҮХ” НОМ МЭНДЭЛЛЭЭ

2018-12-28  

Манай улсад тайзны урлагийн мэргэжилтэн бэлдэж эхлээд 60 гаруй жил болсон ч мэргэжлийн суурь ойлголт өгөхүйц бүтээл өнөө хэр нь үгүйлэгдэж байсан юм. Тиймээс зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва санаачлан Сити их сургуулийн багш оюутнуудтай хамтран “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номыг  орчуулж уншигчдын гар дээр хүргэлээ.

Номын нээлт өнөөдөр Сити их сургууль дээр болсон юм. Нээлтийн үеэр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн мөн УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг нарын хүндэт зочид хүрэлцэн иржээ. Зочдыг төлөөлж СУИС-ийн ТУС-ийн захирал доктор, профессор Ж.Долгорсүрэн “Монголын тайзны урлагийн салбар бол залуухан, балчир салбар. Тайзны урлагийн түүхийг өгүүлсэн сурах бичиг хангалтгүй байгаа энэ үед цагаа олсон, сайн бүтээл төрж байгаад уншигчдын өмнөөс, энэ урлагаар хичээллэгч оюутнуудын өмнөөс талархаж байна. Мөн оюутнууд өөрсдөө ном орчуулж сурах бичгээ бэлдэж байгаа нь бахархалтай байна” гэсэн юм.

Харин тус номыг санаачлан орчуулсан, зохиолч орчуулагч Н.Пүрэвдагва “Энэхүү номд шашны суртал,  эрх баригчдын зөрчилдөөнөөс үүссэн театрын урлагийн талаар өгүүлэхдээ нийгмийн сэтгэл зүйг ойлгуулах гэж хичээсэн нь маш өвөрмөц” хэмээн тодотголоо. Тус номд нэн эртний үеэс театр хэрхэн сууриа тавьж өнөө үетэй золгосон тухай өгүүлэх юм. Түүнчлэн театрын мэргэжлийн хэллэгийн орчуулгын талаар тоймтой зүйл байдаггүй байсан бол тус номд мэргэжлийн хэллэгүүдийг монгол хэлээр тайлбарлан гаргажээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?