"САХАЛИН-2019" ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2019-02-11  

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын найман төрлөөр зохион байгуулагдаж байна. "Сахалин-2019" наадамд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчин оролцжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Афин-2004" олимпийн наадмын хүрэл медальт, "Азийн хүүхдүүд-2000" наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар "Сахалин-2019" наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцсон байна.

Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүлжээ.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус орсон байна. Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?