Мэргэжлээ сайн эзэмшинэ гэдэг бол насныхаа хоолыг олж байна гэсэн үг. Дээд боловсрол эзэмшиж буй нь сайн боловч, амьдралын баталгааг диплом олгодоггүй. Тэгвэл бүх насны амьдралын баталгааг Техник Технологийн Их Сургууль Монгол орондоо олгоод удаж байна.

Техник Технологийн Их Сургууль амьдрах ухааны эрдмийг олгодгоороо бусад сургуулиас ялгардаг. Энд бүх төрлийн инженерийн боловсролыг эзэмшихээс гадна, өрлөгчин, шаварчин, цахилгаанчин, монтёр, засварчин, мужаан зэрэг мэргэжлийг өвлүүлдэг. Монголын бусад Их, Дээд сургуульд үгүйлэгддэг сургалтын материаллаг баазаар иж бүрэн хангагдсан нь Технологийн Их Сургуулийн нэг давуу тал нь ч юм. Үүн дээр Японы сургалтын аргыг нэвтрүүлж, Монгол Коозен Техникум байгуулсан нь Монгол улсад өндөр чадвартай ажиллах хүчийг бэлтгэдэг томоохон бааз суурь болж хувирсныг Боловсролын Салбар хүлээн зөвшөөрсөн байна. Тус сургууль төгссөн ажилтнууд нь дэлхийн бусад улс оронд албан ёсоор ажиллах эрхээр хангагддаг байна. Энэ бүхний суурийг тавьсан Япон улсын Сасакава Энхтайвны сангийн тэргүүн Ёхэй Сасакава энэ өдрүүдэд Техник Технологийн Их Сургуульд зочилж, ажлынхаа үр дүнг сонирхлоо.

Түүнийг Монгол улсад айлчилсныг тохиолдуулан ТТДС-ийн хүндэт доктор цол олгосныг тус сургуулийн удирдлага саяхан гардуулсан байна. Тун удахгүй эх орондоо буцах Сасакава эрдэмтэн Японы Коозен Монголд хэрхэн нэвтэрсэн талаар өөрийн байр сууриа олон нийтэд маргааш илэрхийлэх юм байна.
Сонирхох хүмүүс 93404440 утсаар холбогдож, мэдээлэл авах, өөртэй нь уулзаж болох юм байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна