ӨНӨӨДРӨӨС ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2019-02-14  

Өнөөдөр /2019.02.14/ Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. ЭЕШ ерөнхий боловсролын "Цөм" хөтөлбөрийн агуулгын хүрээнд авагдахаар төлөвлөсөн байна. 

Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор 7 хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн ЕБС, зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй гэдгийг тодотголоо. Нэг л удаа бүртгэлийн баталгаажуулалтыг хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.  

Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгч, дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно. Хамгийн гол нь суралцагч өөрөө сонголтоо хийнэ. 

5-р сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан өөрийн шалгалт өгөх суудлын хуваарийг хэвлэж болно. Хамгийн гол нь ЕБС төгсөгчид мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтандаа бүртгүүлэх нь зүйтэй. 

Энэ удаад шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах тоо гарна гэсэн үг.  Нэгдсэн дүн мэдээ 24 цагийн дараа гарна. 

Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400. Гуравдугаар сарын 23-нд эхний шалгалтыг авна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй нийт сурагчдыг Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд автоматаар бүртгэнэ.

Хоёр дахь шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авна. Энэ шалгалтад өмнөх удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт өгч чадаагүй хүүхдүүд өгөх юм. Батламж хуудсыг 3 хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэж ажиллана.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?