Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

НӨХРИЙНХӨӨ АВЧИРСАН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨЧҮҮХЭН ХЭСГИЙГ Ч Б.БУЛГАН ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

2016-04-15  

Ардчиллын удирдагч С.Зориг агсны эхнэр Б.Булганыг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр татан цагдан хорьсон байдаг. Түүнээс хойш Б.Булганыг чухам ямар хэргийн улмаас баривчилсан тухай хуулийнхан одоо болтол албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар тус хорих ангид очоод иржээ. Энэ талаараа Ц.Оюунгэрэл гишүүн “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн байна. Тэрээр “Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй учраас тэнд жоомоо ч нуухын аргагүй. Тэр хүний амьдрал тийм л байнгын хяналт дор байна. Манаач харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгд эрэгтэй. Тийм хүнд нөхцөлд ганц эмэгтэй хүн байна. Бие засах газар нь хүртэл үүдэндээ. Өөрөөр хэлбэл, Б.Булган бие засч, ариун цэвэр сахисан ч эрчүүдийн нүдэн дээр. Тийм байдлаар хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж, залхаан цээрлүүлж байгаа тал ажиглагдсан. Талийгаач нөхрийнхөө тайван замаар авчирч өгсөн эрх чөлөөний өчүүхэн хэсгийг ч Б.Булган эдэлж чадахгүй байна. Уулзалтын үеэр Б.Булган “Би бол хохирогч хүн. Би гэрч. Би энэ хэргийг хийгээгүй, захиалаагүй, зохион байгуулаагүй. Үнэн мөн нь олдоно гэдэг итгэл бөхөөгүй байгаагаа хэлж байна лээ.” хэмээн ярьжээ.

Энэхүү уулзалтын дараа тэрээр төрийн гурван өндөрлөгт хоёр зүйлийн талаар албан захидал хүргүүлсэн байна. Уг захидалдаа Шүүхийн шийдвэр биелүүлэх газар өөрөө Тагнуулын ерөнхий газрын дарамт дор ажилладаг талаар болон Б.Булганы эрх зөрчигдөж байгаа талаар дурджээ.

 

 

 

А. САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эрх:эдлэх эрхгүй эрх гэж бдаг даа."Талийгаач нөхрийнхөө тайван замаар авчирч өгсөн эрх чөлөөний өчүүхэн хэсгийг ч Б.Булган эдэлж чадахгүй байна. "гэжээ. булган энэ эрхийг эдлэх эрхгүй.яагаад энэ олон жил болсон үйл явдлыг үнэнээр нь мэдээллээгүйн үр дагавар 2016-04-15
Зочин:Магадгүй л юм. Хэлж болохгүй шүү гэсэн хатуу дарамтан доор олон жил явсан уу? эсвэл Мөрөн хурандааг дуугүй болгодог шиг амыг нь барьсан уу? эсвэл буурал найзынхаа нууц нь явсан болохоор хэлээгүй юу? Хэргийн мөрөөр орсон хүмүүс Булганаас бусад нь учир битүүлгээр амь алдаад, зарим нь бүүр тамлуулж үхсэн байхад энэ хүүхэнийг гадаадад гаргаад явуулчихсан нь сонин биш гэж үү? Оюун ч гэсэндээ ямар нэг байдлаар "амаа бариулчаад" АН-ын "гүзээнд наалдсан дэлүү" болоод явааг юу гэж ойлгох боломж байна даа? Одоо бол цаг эргэх янзтай болсон болохоор хэлчиж магадгүй гээд Элбэгээ нь "далд хийлгэчихсэн" байж мэдэх л юм. Ямар ч байсан "Тоодон панзын сунгасан гар хаана хүрдэг"-ийг үзэж л байна даа энэ хүүхэн. Ботинкны үдээс шиг нарийхан юмаар хүлэх аядчихсан байхад, ажиггүй хэвтэж байсанаас гадна, яаран гэр орноо шөнөжин цэвэрлэсэн энтэр нь ч нэг л сэжиг бүхий байсан байгаа юм даа??? 2016-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?