ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ХҮҮХДҮҮД ОУ-ЫН СУРГАЛТТАЙ СУРГУУЛЬД СУРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2019-03-18  

Боловсрол нь хүн бүрийн өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр тул сурагч ахуй наснаасаа чанартай боловсрол олж авах нь туйлын чухал байгаа билээ.

Үндсэн хичээлүүдээ англи хэлээр үздэг, 8-р анги төгсөөд олон улсын шалгалтуудад орох эрхтэй болдог, Мөн 12-р ангиа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсдөг гээд хувь хүнд олон давуу талыг бий болгодог ОУ-ын сургалтын хөтөлбөртэй сургуулиуд манай улсад гарын 10 хуруунд тоологдох цөөхөн. Тэгвэл  Олон Улсын статустай буюу Кэмбриджийн сургалттай сургууль нэгээр нэмэгджээ.



“Жаргалан” бүрэн дунд сургууль байгуулагдаад 10 гаруй жил үйл ажиллагаа явуулжээ. Анх байгуулагдахдаа англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байсан бол өнөөдөр Үндэсний болон  Олон улсын ерөнхий боловсролын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг хос хэлний сургалттай олон улсын сургууль болтлоо хөгжжээ.



Өнгөрсөн оны 12 дугаар сард эрхээ авч, ОУ-ын статустай болон тус  сургуулийн хамт олон өчигдөр хөтөлбөр, төлөвлөгөө танилцуулан нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд тус сургуулийн багш эцэг эхчүүд болон боловсролын салбарын холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.



Энэ үеэр “Жаргалан” сургуулийн удирдлагууд Ерөнхий боловсролын сургалтын агуулга, арга зүй, технологи, багшийн хөгжил, эцэг эхийн оролцооны түвшинд зайлшгүй ахиц гаргах шаардлага бий болсонтой холбоотойгоор ОУ-ын эрх авч, үйл ажиллагаагаа өргөжүүлж буйгаа онцолж байлаа.



Ер нь Кэмбриджийн хөтөлбөр манайд маш их өндөр төлбөртэй бизнес болж  яваад байгааг эцэг эхчүүд шүүмжилдэг. Тиймээс “Жаргалан” сургууль дундаж орлоготой болон төрийн албан хаагчид, жирийн иргэдийн хүүхдийг ОУ-ын түвшинд сургах зорилго тавьж байгаа аж.



Энэ талаар тус сургуулийн Сургалтын менежер Э.Пүрэвсүрэн:

“Манай сургууль багш сурагчид, удирдлага, эцэг эхчүүдийнхээ хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч үндэсний сургууль болсондоо баяртай байна.

 
Олон улсад нэр хүндтэй 200 гаруй жилийн түүхтэй Английн Кембрижийн их сургуулийн дэлхийн 150 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг сургалтандаа хэрэгжүүлсэнээр сурагчийн төлөвшил сурлагад сайнаар нөлөөлөөд зогсохгүй олон улсын түвшинд суралцах чадамжтай болгоход чиглэгдэж байгаагаараа давуу талтай.        
                    
Жаргалан сургуулийн хувьд  ОУ-ын эрхээ авахын тулд хөтөлбөрөө судалж, багш нарынхаа хэлний болон мэргэжлийн чадвар, заах аргазүйн тал дээр дөрвөн жил бэлтгэсэн байгаа” гэв.

НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал:

Кэймбрижийн сургалтын гол зорилго буюу үнэт зүйл нь хүүхдийн бодит чадвар хувь хүний хөгжил, хүмүүжил төлөвшлийг нэгдүгээрт тавьж үздэг л дээ.

Тэр утгаараа хүүхдийн бодит чадвар тэрхүү орон зайг нөхөхөд ОУ-ын дэвшилтэт арга зүйг нэвтрүүлэх нь зүйтэй гэж бодож байна.
Манай улсад ОУ-ын сургалтыг нэвтрүүлэх боломжтой хувийн сургуулиуд байна. Мөн албан боловсролын гурван сургууль ОУ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний цаана хөрөнгө  санхүүгийн асуудал бий.

 Монгол Улс  албан боловсролдоо Кэмбридж юм уу  ОУ-ын сургалтын хөтөлбөрүүдэд төлбөр төлж багш нараа бэлтгэн, сургалтын хөтөлбөрөө авч үнэлгээгээ хийлгэн, шалгалтаа өгч хэрэгжүүлэх үү эсвэл дотооддоо ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хувийн болон улсын сургуулийн сайн талыг нутагшуулж аваад өөрсдөө албан боловсролынхоо хөтөлбөр, арга зүй, технологийг шинэчлэх үү гэдгийг зохицуулах хэрэгтэй.

 Ер нь ОУ-ын сургалтаас сайн талуудыг авч дээрээс нь ЕБС олгох нь төрийн хүлээх гол үүрэг юм. Суурь боловсролын эрүүл механизм нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, ур чадварын түвшинг бэхжүүлэн, нийгмийнхээ хөгжлийг тодорхойлох чухал нөлөөтэй” гэлээ.


 
 
Т.ХЭРЛЭН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?