3 ХҮН ТУТМЫН 1 НЬ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ

2019-03-22  

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг архаг явцтай нийгмийн халдварт өвчин юм. 

Сүрьеэ нь ихэвчлэн уушгины хатгалгаа үүсгэдэг ч заримдаа тунгалагийн булчирхай, уушигны гялтан хальс, яс, тархи, бөөр гэх мэт биеийн бусад эрхтэнд нөлөөлж болно.

Өвчний шинж тэмдэг ихэвчлэн халдвар авснаас урт хугацааны (сар эсвэл жил) дараа илэрдэг. Бага насны хүүхэд болон сул дархлаатай хүмүүст өвчний явц илүү хурдан байж, маш ноцтой байдал үүсч болно.

Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, найтаах, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж эрүүл хүнд халдвар тараана. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг хүн жилд 10-15 хүнд тараадаг. Сүрьеэг эмчлэхгүй бол бактери нь тархаж бусад эд эрхтэнг тогтолцоог гэмтээдэг.

Бага насны хүүхэд болон сул дархлаатай хүмүүс сүрьеэгээр хүнд өвчлөх эрсдэл тун өндөр.

Сүрьеэг эрт илрүүлж эмчилгээгээ тогтмол хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой. Өвчний шинж тэмдэг нь жин буурах, удаан хугацаагаар ханиалгах, шөнө хөлөрч халуурдаг.

Сүрьеэгийн бактери биеийн хаана байгаагаас хамаарч шинж тэмдэг өөр өөр байна. Амьсгалын замд суусан сүрьеэ ихэвчлэн удаан хугацааны ханиалгын шалтгаан болдог. Иймээс иргэн та эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандана уу!

 

 

З.НУРЖАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?