Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ПУТИН ӨӨРИЙГӨӨ UPDATE ХИЙЛЭЭ

2016-04-18  

Путин ямар ч асуултад гацдаггүй. Тэр 14 дэх удаагаа иргэдтэй телевизийн шууд ярилцлага хийлээ. Энэ удаа Путинтэй холбогдох гэж 1,000,000 дуудлага орж ирсэн тухай хэвлэлийн алба мэдээллээ. Путин иргэдтэйгээ шууд эфирт уулзахын тулд өөрийгөө сайн бэлддэг гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлж байна. Тухайн цаг үед улс орны хэмжээнд юу болоод байгааг ерөнхийлөгч судалж мэддэг. Асуудал хаана байгааг мэдэрдэг. Ямар ч асуултаас тэр зугтдаггүй. Мянга мянган асуултыг өөрийн биеэр судалж, холбогдох яам, агентлагийн дарга нартай холбогдож, тухайн салбарын нөхцөл байдлыг нягталдаг. Энэ хэлбэрээр Путин өөрийгөө бүрэн Update буюу өөрийнхөө мэдлэгийг шинэ шатанд гаргаж чаддаг гэж түүний хэвлэлийн төлөөлөгч тодотголоо. Үнэхээр Путин нэг ч асуултад тороогүй. "Украйны ерөнхийлөгч Порошенко, Туркийн ерөнхийлөгч Эрдагон нар живж байвал",

- Та хэнийг нь түрүүлж аврах вэ? гэх балчир охины асуултад

- Тэд өөрсдөө живж байхад би юу ч хийж чадахгүй. Харин тусламж гуйвал гараа сунгахад бэлэн" гэж хариуллаа.

Украйн, Турк хэзээ нэгэн цагт Оросыг гуйх л болно гэж тэр ойлгогдохоор хэллээ.

 "-Бидэнд хэн нэгэн дайсагнаж буйг харсаар зүгээр сууж болохгүй. Бид хариуг нь барих ёстой. Үгүй бол тэд бидний хүзүүн дээр мордчихно" гэж хариулсан.

Энэ хариултыг АНУ болон Европын холбоонд хандаж хэллээ гэж бас ойлгож болно. Тэртэй тэргүй түүнийг үгийг задлан шинжлэх нь тодорхой. Харин Оросын ерөнхийлөгч хариултыг маш товч, тэгээд тодорхой өгч байлаа. Хувийн гэр бүлийн асуултыг ч тэр тойроогүй. Уулзаж байгаа, байнга биш. Гэхдээ харьцаа сайн, аль аль нь сэтгэл хангалуун үлдсэн гэдгээ ч хэлсэн. Удахгүй тэргүүн хатагтайтай болж болохоо ч үгүйсгээгүй. Тэр өөрийгөө Оросын тэргүүн, дэлхийн хэмжээний лидер, Оросын ард түмний итгэл найдвар гэдгээ дахин харуулсан уулзалт ийнхүү өндөрлөлөө. Ард түмнийхээ итгэлийг даана гэдэг ийм байдаг бололтой.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энгүүн:Гол нь тэрээр асуулт хариултын явцад хүмүүсийн тавьсан хүсэлтийг шууд шийддэг юм. Одоо сайд, амбан захирагч нар нь үүнийг мэдээд, хариулж байхад нь л асуудлыг нь шийдээд өгчихдөг болсон. Манай мудаакууд бол 1 өчүүхэн ч асуудал шийдэж чадахгүйштээ. 2016-04-19
Дээгий:Асуудалыг тэр дор нь еронзийлогчоосоо айж шийдэж байгаа нь нэг талаас сайн ч, заавал ярилц**** дээр гарч ирсний дараа шийдэх биш урд нь байнга шийдээд хийх естой ажилууд биз дээ? Заавал еронхийлогчоос цочроо авч байж шийдэх шаард**** байхгуй уг нь 2016-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?