СОЛКЖАЙЕР: ХОС ДОВТЛОГЧТОЙ ТОГЛОХ ТАКТИКИЙГ БАРИМТАЛНА

2019-04-16  

Талбай дээрээ 0:2-оор Парис Сан Жерменд хожигдсон. Хариу тоглолтонд биднийг хожно гэж итгэх хүн биднээс өөр байгаагүй. Аваргуудын Лигийн түүхэнд 0:2-оор талбай дээрээ эхний тоглолтонд хожигдчихоод дараагийн шатанд шалгарсан баг байгаагүй. Тэгвэл энэ түүхийн хуудсыг Манчестер Юнайтед л бичсэн. Одоо биднийг маш хариуцлагатай тоглолт хүлээж байна. Мөн л эхний тоглолтоо 0:1-ээр талбай дээрээ хожигдсон. Харин тоглолт хийнэ. Барселонаг хожно гэдэг амаргүй даалгавар. Энэ бол европ тивийн төдийгүй дэлхийн том клуб. Гэхдээ бид гараа хумхиж суухгүй. Эхний тоглолтонд тэд хожсон ч, гоолдож чадаагүй. Манай тоглогчоос ойсон бөмбөг л орсон. Хариу тоглолтонд бид тактикаа боловсруулсан. Хүчтэй довтолно. Тиймээс Лукаку, Рашфорд нарыг хоёуланг зэрэг гаргахаар тооцсон. Тэд Парис Сан Жерменийг буулгасан. Энэ үдэш Барсаг буулгах чадвар тэдэнд бас бий. Ингэж МЮ багийн дасгалжуулагч Английн Sun сонинд ярилцлага өгөхдөө тодотголоо. Тоглолт Монголын цагаар 03:00 цагт эхэлнэ. SPS сувгаа тохируулаарай.

Аварга хүн гэж түүнийг нэрлэдэг. Бух шиг дайрдаг. Хурдтай, хүчтэй. Түүний хоёр гоолын ачаар Парис Сан Жерментэй 2:2 болж тэнцсэн.

Рашфорд. Авьяаслаг тоглогч. Маш өндөр техник эзэмшсэн, хаалганы гаднаас хүчтэй цохидог. Өөртөө тун итгэлтэй тоглогч. Түүний 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан гоолын ачаар МЮ шигшээ наймд шалгарсан.

Н.САЙНБИЛЭГ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ECL:Barce 3-0 Man Utd (agg 4-0) medeegee ert tavlj bai l daa 2019-04-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?