ЗАСГИЙН ГАЗАР Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ОЛОН УЛСТАЙ ХАМТАРЧ "ӨМГӨӨЛӨХ"-ӨӨР БОЛЖЭЭ

2024-04-09  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.4.8/ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой захирамжийг гаргасан байна. Тэрбээр уг захирамжаараа “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах” үүрэг бүхий Засгийг газрын ажлын хэсгийг байгуулжээ. 

Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж, бүрэлдэхүүнд нь ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, УЕП-ын орлогч М.Чинбат, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун, ЦЕГ-ын ЗУГ-ын дарга Л.Нямдаваа нар багтаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХЗДХЯ-ны ХЗБГ-ын дарга Г.Эрдэнэбулган ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг олон улстай хамтарч “өмгөөлөх”-өөр болжээ.

Эх сурвалж: polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?