ИРГЭН Ц.ОДГЭРЭЛ: НҮД ИРМЭХ ЗУУР Л УУЛЫН ҮЕРТ АВТСАН БАЙСАН

2019-07-01  

Энэ зуур хур бороо ихтэй, Хөвсгөлийн Шишгэд, Завханы Идэр, Увс аймгийн Хархираа зэрэг гол мөрний усны түвшин 5 сантиметрээс 1 метр хүртэл нэмэгдэж, үерийн нөхцөл улс орны өнцөг булан бүрт үүссэнийг Цаг уурын газраас мэдээлж байна. Тиймээс үерийн түвшинд буй гол, мөрний сав дагуу зусаж буй малчид, тэр орчмоор амарч, зугаалж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Ус Цаг Уурын Шинжилгээний Газраас анхааруулсаар байна. Өчигдөр буюу, 2019 оны 6-р сарын 30 -ны өдрийн үдшийн 20-21 цагийн орчимд Эрдэнэ сумын Харзтайн аманд уулын үер бууснаас тэндхийн оршин суугчид үерт автаж, түүгээр зорчиж, амарч, зугаалж байсан хүмүүс үерийн усанд боогдож, зарим нь машин тэргээ живүүлж, усанд автуулсан байна. Энэ тухай мэдээллийг Control.mn сайт болон Control tv-д иргэн Одгэрэл ирүүллээ. -Туул голынхоо урд талаар, Тэрэлжийн орчимд найз нартайгаа амарчихаад хот руу бид буцаж явсан. Эрдэнэ сумын Харзтайн амны орчимд биднийг бороо тоссон. Их хүчтэй, устай, аадар бороо асгаж, урдахь замаа л нэг харж явтал гэнэт зам алга болсон. Уулын амнаас буусан ус Туул голын чинээний өргөнтэйгээр урсаж, бид усан дунд орсноо ажигласан. Ухрах газаргүй, ард урд баахан машин. Зарим машин нь зогсож, өмнө явсан "Форд" маркийн машин урссан. Их хүчтэй урсгалтай учирсан. Бид зам асууж байгаад зүтгэсэн. Аз болоход том чулуу тааралгүй туулж гарсан. Гол ус урсаагүй газарт нүд ирмэхийн зуур уулын үер буухыг нүдээрээ үзлээ. Болгоомжтой, сэрэмжтэй яваарай гэж Монголчууддаа хүсье. Уулын үерийг туулсан Одгэрэл сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцсаныг буулгалаа. 

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?