БРАЗИЛЧУУД "КОПА АМЕРИК"-Д ТҮРҮҮЛЭВ

2019-07-10  

4 жил тутамд зохиогддог "Америкийн цомын АШТ" 6-р сарын 24-ээс 7-р сарын 5-ны хооронд Бразилд болж өндөрлөлөө. Аргентин, Чили, Уругвай, Колумб гээд Америк тивийн бүхий л шилдгүүд өрсөлдсөнөөс Аргентиныг 2:0-ээр буулгасан Бразил, Чилиг 3:0-ээр хожсон Перу аваргын цомын төлөө өрсөлдсөн. Перугийн баг 16 метрийн гаднаас л голдуу довтолсон. Харин Бразилчууд 11 метрийн дотор тоглолтыг өрнүүлсэн . Тоглолтын 15 дахь минутанд хаалгачийн өмнүүр хөндлөн дамжуулсан бөмбөгийг Эвертон хаалгачийн суган доогуур чихэж гоолын салхийг хагалсан. Харин 44 дэх минутанд 11 метрийн талбай дотор Бразилийн хамгаалагч бөмбөгөнд гар хүрснээр шүүгч торгуулийн цохилтыг заасан нь Перугийн багийн цорын ганц гоолоор өндөрлөсөн. Түүнээс ганцхан минутын дараа Манчестер Сити багийн довтлогч Габриел Жесус 11 метрийн талбайд бөмбөгийг тогтоон хаалганы баруун доод өнцөгт цохиж гоолдсоноор Бразилчууд тоглолтыг дахин хошуучилсан. Тоглолтын төгсгөлд 11 метрийн талбайд Бразилийн тоглогчийг түлхэж унагаснаар шүүгч 11 метрийн торгуулийн цохилтыг Перугийн хаалганд заасан. Ричарлисон боломжийг алдалгүй цохиж, тоог 3:1 болгосноор Бразилчууд ээлжит ялалтаа байгууллаа. Ийнхүү 49 дэх удаагийн цомын аваргад Бразилчууд түрүүлэв.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?