МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: МОНГОЛЧУУД МИНЬ СЭТГЭЛ ТЭНҮҮН, БАХАРХАЛ ДҮҮРЭН, ӨЛЗИЙ ТӨГС, ХУВЬ ТЭГШ САЙХАН НААДААРАЙ

2019-07-11  

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наадмын ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгийг хүргэж байна. 

"Наадамчин олондоо дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. 

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баяр эхэлж байна. Түүхийн эдгээр тов тооллыг хэрэглэж хэвшсэнээр бид түүхээрээ бахархаж сургамж захиас авахын тулд гэдгийг сануулъя.

Түүхээ мэдэхийн хэрээр эх оронч сэтгэл үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал төлөвшил сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх Дэлхийн түүхийг бүтээж энх амгаланг тогтоож явсан бидний хамгийн том өв бахархал юм. Наадам бол Монголын өвөг дээдэс түүхт эх нутгаа үзүүлж буй өргөн хүндлэл дээдсийн сүр сүлд ивээл хүчийг хурайлсан билгэдлийн цогцолбор зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа соёл, хөөр баясал бүхий бахархалт баяр билээ. Төрт ёсны их наадмаар хүчит бөхчүүд нь уран мэхээ уралдуулж, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид ажнай монгол хүлгүүдээ уяж уралдуулж, цэц мэргэн харваачид  эрхийн эрч, хараан хурцыг сорин түмэн олноо баясган цэнгүүлдэг. 

Монгол төрийн Их наадам нь та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ Монгол хүн хэмээн ойлгуулдаг баяр. Түүнчлэн Монгол хэмээх давтагдашгүй түүх, өв соёлтой ялгамжтай үндэстэн, ард түмэн гэдгийг илтгэдэг билээ. Тийм ч учраас гайхамшигт Монголд наадмыг Дэлхийн Соёлын өв ЮНЕСКО-д бүртгэсэн байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд Монгол наадмыг таалан болгооно уу.

Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд минь сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе.

Мөн Монгол Улсын тусгаар байдал бүрэн эрхийн баталгаа болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуульд  хувь нэмрээ оруулах хэрэгтэй. 

Их эзэн Эцэг дээдэс Чингис хаан минь ээ

Эх нутаг элгэн саднаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Хөх тэнгэрийн ивээл дор Монгол наадам эхэллээ" хэмээсэн юм. 

 

www.control.mn

www.controltv.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mip:сонирхолтой 2019-07-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?