БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ТӨӨРСӨН 100 ОРЧИМ ХҮҮХДИЙГ ОЛЖ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

2019-07-14  

Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим төөрсөн 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 30, "Эх орноо магтан дуулъя" үдшийн цэнгүүний үеэр төөрсөн 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 10, Эх орноо магтан дуулъя үдшийн цэнгүүний үеэр төөрсөн 15, Хүй долоон худаг орчим 4, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг олж, эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгч ажиллаа. Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелээр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу алба хаагчдыг томилон амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, усанд осолдсон үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тус тус хүргэж ажиллаа. Баяр наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд хурдан мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?