ИРЭХ ЖИЛ " ПЛАЙ ТАЙМ" ХӨГЖМИЙН НААДМЫГ "ГАЦУУРТ" ТОСГОНД ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦНЭ

2019-07-17  

-Гурван өдөр унтуулсангүй. Өглөө 5 цаг хүртэл хөгжимдөж, дуулж, чанга тавигч тавьж, шуугилдах юм. Залуучууд нь тэсдэг юм байгаа биз. Өндөр настай бидэн шиг хүмүүс, нялх нойтон хүүхэдтэй эхчүүдэд хүнд тусаж байна. -Залуучуудын эрх гээд олон жил тэсэж ирсээн. Арай дэндлээ. "Плай тайм"-ын үеэр унтаж, амарч чаддаггүй байсан бол, сүүлдээ гэр орондоо ч харьж чадахаа болих нь . Хэтэрлээ энэ бүгд. Үр хүүхэддээ очих гэж "Плай тайм" -ын гурван өдөр замдаа түгжирч, 20 минут явдаг газарт өдөр бүр 4 цаг зарцууллаа. Амьдралын хэмнэл алдагдуулсан. -Би өөрийн гэх унаагүй. Нийтийн унаагаар зорчдог.

Гэтэл Амгалан өртөөнөөс эхлээд л түгжирч байна. Нийтийн унаагаар хөгшчүүл, хүүхдүүд голдуу зорчдог. Хэн хэндээ суудал тавьж өгөх билээ. Замын түгжрэлд 3-4 цаг саатлаа. Халуун, түгжрэлээс болж харвачих нь холгүй л явцгаалаа. Ирэх жил энэ наадмыг дахин хийнэ гэвэл "Гацуурт" тосгоныхноо уриалаад эсэргүүцнэ. -Энэ бол хөгжмийн наадам биш. Ердөө л архидалт. Залуучуудыг 5000 төгрөгийн үнэтэй пиво, архиар 3 өдөр угжиж байна. Бас такс нь 60,000 төг гэнэ. Ямар ч хяналт алга. Энд тэндгүй унасан, согтсон залуу охид, хөвгүүд, бөөн хог лааз, дээр нь бөөлжис, ялгадас. "Гацуурт- Улаанбаатар" -ын чиглэлийн автобусанд зорчиж байсан "Гацуурт" тосгоны иргэд ийнхүү хэлэлцэж байна. Тэд нэгдэж, эсэргүүцэхээр боллоо. 

 

 

Э.БАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
эсэргүүцэгч:яг зөв ийм дампуу архидалтын үүр уурхайг зогсоох нь зөв.хаа дуртай газраа шээгээд зогсож байна лээ залуус 2019-07-17
Шударга:Монгол залуусд өөрөөсөө бусад хүнийг үл хүндлэх зан нийтлэг болсон ажилын газар бол ийм дээрэнгүй зан хэвийн үзэгдэл. Өөрсдөө үргэлж мөнх залуу байх уу ? Өөрсдөө аав ээж ах эгч бгүй хаанаас бий болсон юм болоо? Харин ийм байдал сэтгэлгээг нь төр засаг нь ийм архидалт зохион байгуулахыг зөвшөөрч дэмжиж бна 2019-07-17
Гачууртад амьдардаг залуу гэр бүл:Анхандаа залуучууд гоё байна л гэж боддог байлаа. Удаад ирэхээр хэцүү юм аа. Тэр метал рокууд бол бүр хэцүү хүүхэд аймаар орилж чарлана. Плейтайм эхлэснээс дуусах хүртэл хотын төв орно гэж саналтгүй. Түгжрэл нь дээд цэгтээ тулна. Согтуу залуус дарвиж зам дээр мал шиг л бэлчинэ. Дуут дохио өгөхөөр бөөнөөрөө зодох гэж дайрна. Гэрийн хажуу талын дэлгүүр орохоор эр эмгүй согтуу залуус холхино. Тэр 3 өдөр цонхоо ч онгойлгох эрх байхгүй. Нялх хүүхэдтэй болохоор өдрийн цаг шөнийн цагаар цочиж сэрээд тайван ч амраахгүй 2019-07-18
балай тайм:Монголын дампуурлын нэг илрэл бол энэ хөгжмийн наадам, энийгээ одоо болих хэрэгтэй, архи согтууруулах ундаанаас гадна нөгөө хар тамхи чинь жинхэнэ утгаараа энд хэрэглэгдэж байгаа шүү, соёлтойхон шиг бие засчихаж чадахгүй байгаа юмнууд юуун хөгжмийн наадам энэ тэр, гэрээ цэвэрлэж байсан нь дээр байлгүй дэ 2019-07-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?