АВАРГА БАТСУУРЬ ӨВӨРМОНГОЛЫН НААДАМД ОЮУНБОЛДООС ДААГАА НЭХНЭ

2019-07-25  

Шинэ думдад улс байгуулагдсаны, Хятад-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Хятад Улсын Өөртөө засах Өвөрмонголд энэ сарын 29-ны өдөр зохиогдоно. Тус барилдаанд Өвөрмонголын бүх хүчтэнүүдийн хамт Тусгаар Монгол Улсын бөхчүүд зодоглох болжээ. Ирж буй мэдээллээр, Монголын үндэсний бөхийн өнөө цагийн аварга Батсуурь " Увс нуур" дэвжээгээ, 

улсын аварга Оюунболд " Хан хэнтий дэвжээ",

аварга Санжаадамба " Бөхбилэг" дэвжээгээ

ахлан Өвөрмонголын зүг хөдөлжээ. Монголын бөхчүүдийн ирэх буцах галт тэрэгний унаа, зочид буудал, хоолны зардлыг Өвөрмонголын тал бүрэн хариуцахаа Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлсэн бөхчүүдийн урилгадаа тодорхой дурдсан байна.

Түрүүлсэн бөх 20 сая төгрөгийн шагналын байг хүртэх уг наадамд Батсуурь аварга Оюунболдоос даагаа нэхэхээр зорьж байна. 

 

О.НОМИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?