Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

УЛСЫН ЗААН Ц.БАЯРСАЙХАН ТЭР ИХ МӨНГИЙГ ХААШ НЬ ХИЙЧИХЭВ ЭЭ?

2016-04-21  

Өнгөрсөн оноос хойш Улсын заан Ц.Баярсайханы залилангийн хэрэг гэх асуудал дэгдсэн. Анхандаа 500,000 гэдэг сонсогдож эхэлсэн бол, энэ тоо хэд дахин үржжээ.

Түүний нэг хэсэг батлан даалтад гаргасан боловч, Ц.Баярсайхан зааны залилан 3 тэрбумд хүрсэн тухай, түүний 2 тэрбум нь зөвхөн ганц хүнээс буюу сумочин Д.Батбаярынх гэж мэдээлж эхэллээ. Ц.Баярсайханд энэ их мөнгийг төлөх чадвар хөрөнгө бий юу? Тэр их мөнгийг хааш нь хийчихэв ээ? гэдэг асуудал олны сонирхлыг эрхгүй татаж байна.

Тэгвэл түүнд бүтээсэн, босгосон, хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй гэж ойрын эх сурвалж баталж байна. Харин Ц.Баярсайхан заан мөрийтэй тоглоомд тэр их мөнгийг тавиад туучихсан байх магадлалтай гэж зарим эх сурвалж тодотгож байна.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?