ХОНГ КОНГИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ НАМЖТАЛ ТУС УЛСРУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2019-08-05  

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс, Азийн санхүүгийн төв болох Хонконгийн Засгийн газар  Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн Хонгконгийн иргэд Даваа гаригаас /2019.06.10/ эхлэн жагсаж, уг жагсаал цуглаанд ойролцоогоор нэг сая гаруй хүн оролцжээ. Энэ нь Хонгконгчуудын долоон хүн тутмын нэг нь жагсаалд оролцож байна гэсэн үг юм. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагаас жагсагчдын тоог дарж 240 мянган хүн оролцсон хэмээн мэдэгдээд байгаа.

"Нэг улс- хоёр систем" нэрийн дор өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь Хятад улстай ялтан шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй. Хонгконгийн эрх баригчдын тухайд Хятадын талын байр суурийг дагаж байгаа бол сөрөг хүчин уг хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзаж байгаа. Олон зуун мянган иргэд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж байгаа ба хэрэв дээрх хууль хэрэгжээд эхэлбэл зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд төдийгүй эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн, хүний эрхийг хамгаалсан энгийн гэмгүй хүмүүс ч Хятадын бодлогын бай болохыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Хонконгийн эсэргүүцлийн үйл ажиллагаа хүрээгээ тэлж нийтийг хамарсан ажил хаялт, эсэргүүцлийн үйл ажиллагаа явагдахтай холбогдон Хонг Конг-ын нисэх буудлаас зарим нислэгүүдийг цуцлах, цаг өөрчлөгдөх асуудал ихээхэн гарч байна.

Одоогийн байдлаар 200 гаран нислэг цуцлагдсан, мөн олон нислэгүүд саатаад байна. Дотоодын тээврийн хувьд метроний үйл ажиллагаа нилээн хувь зогссон, төв замууд хаагдсан байдалтай байна.

Иймд зорчигч та бүхнийг эсэргүүцлийн хөдөлгөөн болж байгаа газруудаар аялаж, зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

 

С.ШИНЭСАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?