АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2019-09-30  

2019.09.28-29-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 531 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 364-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -7
  • Мөргөлдөх хэлбэрээр 1
  • Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.09.28-ны өдрийн 17:48 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Партизаны замд Тоёота Приус маркийн автомашин онхолдож, зорчигч Н нас барж, зорчигч С гэмтсэн.

2019.09.29-ны өдрийн 17:00 цагий орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн нутаг “Самбартай хөтөл” гэх газар /Сумын төвөөс урагш 28 км/-т асфальтан замд Toyota corolla маркийн автомашин онхолдож, зорчигч А, Б нарын 2 хүн нас барж, жолооч Н, зорчигч Э нарын 2 хүн гэмтсэн.

2019.09.29-ны өдрийн 16:30 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн нутаг Бамбар хорооны 2-р гудамжинд Тoyota progress маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч У-г мөргөж амь насын хохироосон.

Тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. МУ-ын ЗХД-ээс

Арванзургаа. Явган хүний гарц нэвтрэх

16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.

16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.

Тав. Явган зорчигчийн үүрэг

5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?