НЭГ ШӨНИЙН ДОТОР НИЖГЭЭД СОГТУУ ЖОЛООЧ НАРЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2019-10-22  

Arslan.mn

Баянгол дүүргийн Замын Цагдаагийн Хэлтэстэй хамтран миний бие анх удаа шөнийн сурвалжлаганд явж үзлээ. Дадлага хийж байгаа шинэхэн сэтгүүлчийн хувьд энэ шөнө адал явдлаар дүүрэн байлаа. Харин албаныхан бусад үеийг бодвол харьцангуй тайван байна гэж хоорондоо ярилцах юм. Ийм их зөрчил дутагдлыг гайгүй гэж байгаа бол бусад өдөр нь яадаг бол гэж өөрийн эрхгүй бодогдоно. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн гаргадаг дийлэнхи зөрчил нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангахгүй  байх явдал аж. Шөнийн сурвалжлага хийх үеэр ч энэ нь батлагдсан юм. Зүгээр л айраг уусан, найр тараад явж байна, манай гэр энүүхэнд эргээд орлоо гэх үгийг хэлэх согтуу жолооч нар. Эдгээр жолооч нар өнөөдөр зүгээр гэртээ харьж болох ч эдгээр дураараа, дүрмээ мэдэхгүй, согтуу жолооч нарын гайгаар олон хүн эрдэнэт амиа алдаж, олон хүн үүрд эрүүл мэндээ алдаж, олон арван хүүхэд гэрийнхээ цонхоор харан гарахын хүслэн болон хэвтэж байгаа. Гэхдээ тэд энэ зовлонг биеэрээ мэдрээгүй учраас мэдэхгүй.  Согтуугаар жолоо барьсан тул баривчилгаа явуулна гэтэл би явахгүй гэнэ, найзууд нь ч найзыгаа өгч явуулахгүй гэнэ. Очоод яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон талаар асуухад эрхээ эдэлж байна холд, ярихгүй л гэх согтуучууд олон. Эмгэнэлтэй...

 Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс “ Энэ шөнийн байдлаар согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргасан дуудлага цөөнгүй байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийгөө хянах, биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс зам тээвриййн осолд өртөх нь маш их байна” хэмээн мэдээллэсэн юм.

Үргэлжлүүлэн бид алслагдсан гэр хорооллын цэгүүд дээр ажилласан юм. Энэ үеэр жолооны үнэмлэх огт аваагүй, эрхээ хасуулсан жолооч замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүд илэрч байсан юм. Хууль дүрмээ мэддэг атал биелүүлэхгүй яваа энэ мэт жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа цагдаа нарт харин тэд дургүй. Хүмүүсийн аюулгүй амьдрал, амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа атал зүхүүлсээр.

Гэвч тэдэнд энэ үйлдэл энгийн мэт болж,  ард иргэдийн төлөө зүтгэсээр. Бахархмаар... Баянгол дүүргийн ЗЦХ-тэй хамтран ажилласан нэгэн шөнийн сурвалжилга ийнхүү дууссан юм. Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй цагдаа нартаа талархая.

Хууль биш эрхээ л мэдэх ард түмэндээ замын хөдөлгөөндөө ДУРААРАА БИШ ДүРМЭЭРЭЭ явахыг уриалж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?