МАЛЫГ ЯЛГАН ТЭМДЭГЛЭХ, БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ ЗАГВАР ТӨСЛИЙГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 4 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛНЭ

2019-11-05  

Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн шинэчилсэн системийг турших төслийг Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Бат- Өлзий, Уянга сумын 23 багийн 356 малчин өрх, 190 мянган толгой мал, махны гурван үйлдвэрийг түшиглэн аймаг сумдын төрийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагыг хамруулан хэрэгжүүлнэ. ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран, Дэлхийн худалдааны байгууллагын Хөгжлийн сангийн санхүүжилтээр 2019 оны тавдугаар сард эхэлсэн энэхүү техник туслалцааны төсөл нь гурван жилийн хугацаанд үргэлжилнэ.

Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн системийг сайжруулах загвар төслийг хэрэгжүүлснээр Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэнд, малын хулгайтай тэмцэх ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн Дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле, Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт–Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн С.Дивангар, орон нутгийн малын эмч, мал зүйч нар оролцов. ХХААХҮ-ийн Дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле -"Малыг бүртгэлжүүлэх асуудал мэдээллийн сан, сүлжээ бий болгох ажил манай орны хувьд шинэ ажил биш юм. Гагцхүү салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад мал бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, шинэчлэн хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн үндэсний мэдээллийн систем, тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Иймээс Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих зорилтыг Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн яам өмнөө тавьсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс баруун аймгуудыг ч бүртгэлд хамруулах асуудлыг үүрэг болгож байна. Энэ ч бас тулгамдаж байгаа асуудлын нэг юм. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагааг энэ чиглэлд хандуулж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр бид өмнөө тавьсан зорилтоо хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ? гэдгийг тодорхойлж, зөв эхлэлийг тавьж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж итгэж байна. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтод хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал” гэдгийг онцлов. Төслийн албан ёсны нээлтийн үеэр “Мал сүргийг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах төслийн танилцуулга”, “Швейцарийн хөгжлийн агентлагаас Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй төслийн танилцуулга”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж, “Малыг ялган тэмдэглэж бусад улсын танилцуулга” видеог малын эмч, мал зүйчид,цагдаагийн байгууллагын оролцогчдод мэдээлж танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Төслийн удирдлагууд Өвөрхангай аймгийн “Дээжийн өргөө” ХХК, “Өв-Эко мийт” ХХК, “Дэлхийн хүнс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?