Төрийн ордонд өчигдөр “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ” тариалагчид ийн зөвлөгөөн болсон. Зөвлөгөөний үеэр олон чухал асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд хүнсний ногоо жимс жимсгэнэ тариалалтад хамтран ажиллах каластрын систем нэвтрүүлэх хэрэгтэй байгааг онцолсон байна. Түүнчлэн усалгаат тариалалт эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэлэлцсэн юм. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй хэлбэр нь цаг уурын нөлөөллөөс аль болох хохирол бага амсан даван туулахад усалгаат тариалангийн талбайг нэмэгдүүлэх” гэдгийг онцолж эрчимжсэн аж ахуйн хөгжлийг хангах зорилт бол ерөөс дэвшилтэт техник технологид суурилах чухал байна гэжээ. Тариаланчдын зүгээс жимс жимсгэнийг дотооддоо зөвхөн ил тарихаас гадна өвлийн хүлэмж барих шаардлагатай бөгөөд энэ тал дээр төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж урт хугацаатай хүү багатай зээл олгох хэрэгтэй байгаа талаар хэллээ. Манай улсын хувьд 20-25 мянган тонн жимс жимсгэнэ гадаадаас авч байна. 2025 он гэхэд жимс жимсгэнийн хэрэгцээний 10 хувийг, 2030 онд 15-20 хувийг дотоодоос хангахаар зорьж байгаа. Одоогоор манай улсад байгалийн болон тариалсан жимсээр дотоодын хэрэгцээний 7-8 хувийг хангаж байна.
Ургац хураалтын тухайд энэ онд 189 мянган тонн төмс, 8.3 мянган га талбайгаас 90.8 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байгаа нь 2019 онд хүн амын хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 40 хувийг дотоодын тариалалт, үйлдвэрлэлээр хангана. Жимс жимсгэнийн хувьд 6.4 мянган га талбайд тариалж 3 мянган тонн ургац хураан аваад байна. Энэ онд жимс жимсгэнэ тариалсан нийт талбайн 92 хувь нь чацаргана, 4.5 хувийг үхрийн нүд, 3.2 хувийг алим, чавга, бөөрөлзгөнө зэрэг эзэлж байна.
О.Гоо-Оюун