Бѳх барилдчихдаг С.Хишигдалай арьс, модон эдлэл хийдэг гарын ур дүйтэй. Захиалга бага үедээ таксины жолооч хийнэ. - Үүрийн 04.00 цагт Хайлааст руу зорчигч хүргэж өгөөд эргэтэл бяцхан хүүхдүүдийн уйлан бачимдах дууг сонссон. Эргэн тойрноо харвал дэргэдэх хашаан дахь гэр дүрэлзэн шатаж байсан. Тэндээс хүүхдүүдийн дуу хадаж байсан. Машинаа хаячхаад гэрт гүйхээр ортол 4-13 насны дѳрвѳн хүүхэд айсандаа учраа ч олохгүй, хѳдѳлж чадахгүй уйлалдаж байсан. Хачирхалтай нь, тэр гэрт насанд хүрсэн нэг ч том хүн байгаагүй. Тэгээд том эгчид нь хамгийн бага дүүг нь тэврүүлж, 6, 7 насны хоёр дүүг нь тэврэн гэрээс амжиж гарцгаасан. Эргээд хартал гэр ч нурсан. Дуудлага ѳгѳх хооронд гэр нь бүрэн шатсан" гэж Хишигдалай байдлыг дурдсан. Таван охинтой Хишигдалай бусдын эзэнгүй орхисон дѳрвѳн хүүхдийн амийг аварч, нэгэн монгол айлыг элэг бүтэн үлдээх гавьяа байгууллаа.
Э.ОТГОО