ХҮҮХДИЙН АВТОБУС МАРГААШНААС СУРАГЧДАД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

2019-11-14  

Улаанбаатар хотод 1,6 сая хүн амьдарч байгаа тэдгээрийн 1,2 сая нь ямар нэг байдлаар замын хөдөлгөөнд оролцдог. Тэр дундаа хүүхдүүдээ зөөж байгаа эцэг эхчүүдийн машин нэлээдгүй байдаг.Тийм ч учраас Нийслэлийн засаг даргын захирамжаар “Авто замын түгжрэлийг бууруулах”зорилгоор “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулж эхлэхээр боллоо. Эхний ээлжинд 27 сургуулийн 3000 гаруй 2-5 ангийн сурагчдыг 2 ээлжээр гэр сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болсон.Түүнчлэн сурагчдыг сургуулийн нийгмийн ажилтан хариуцан явах юм байна. Сургуулийн автобусны зардлын  тухайд туршилтын хүрээнд гарах бүх зардлыг нийслэлээс хариуцна.Цаашид  энэ ажил үр дүнгээ өгч,тогтмол хэрэгжихээр болбол нийслэлийн төсөвт суулгана. Нийт 40 автобусны шатахууны зардал,ажилчдын цалин,НДШ зэрэг нийлээд ажлын 22 хоногт 30 орчим сая төгрөгийн зардал гарна гэсэн тооцоо байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б. Отгонсүх  хэлсэн байна. Мөн сургуулийн автобус нь хүүхдийн автобус гэсэн тусгай тэмдэглэгээтэй бөгөөд бүх автобусанд чип суулгасан учраас  эцэг эхчүүд хүүхдээ хаана явааг гар утсаараа хянах боломжтой.Тиймээс энэ талаарх мэдээллийг эцэг эхчүүд та бүхэн сургуулийн захиргаа ,нийгмийн ажилтнаас авах боломжтой.

 

Т.Хуншагай 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?