НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛ БУУРСАН УУ

2019-11-18  

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг  хэмждэг цэгүүдээс ирсэн мэдээгээр  өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар ихэнх байршилд агаарын чанарын индекс 132-237 буюу агаар бага бохирдолтой байна.Харин Баруун 4 зам, 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн буюу чанарын индекс 56-60 байгаа бол, Ургах наран, Монгол газар, Мишээл экспо орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 12-45 байна. Агаарын чанарын индекс 0-50 заавал агаар цэвэр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин агаарын чанарын индекс 500 гаас давсан үед хүүхэд,ахмад настнуудыг гэрээсээ гарахгүй байх,хүнд ажил хийж болохгүй хэмээн ДЭМБ-аас тогтоосон байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?