Ийм шийдвэрийг Амарсайхан даргатай НИТХ-ын тѳлѳѳлѳгчид гаргалаа. Зам ашигласны татварыг тав дахин нэмсэн шалтгаанаа: - Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэд засах боломжгүй гэдэг тайлбар хийлээ. Ирэх оноос нийслэлийн авто машин бүхий иргэн унааныхаа хѳдөлгүүрийн багтаамжаас хамааран жилдээ 100 мянгаас 300 мянган төгрөг, харин такси үйлчилгээ эрхлэгчид 150 мянган төгрөг төлөх шийдвэрийг НИТХ-ын тѳлѳѳлѳгчид баталлаа.
Харин нийслэлийн иргэд энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авав.
-100000 тѳгрѳгийн татвар арай дэндэж байна. Монголд хэчнээн машин байна. Ард иргэдийн орлого хэд вэ ? гэдгийг мэддэггүй хүмүүс энэ шийдвэрийг гаргалаа. Амьдралаас хол хѳндий шийдвэр байна гэж иргэн Хандаа ѳѳрийн фэйсбүүкдээ бичив .
- АН татварыг багасгадаг. МАН ингэж нэмдэг юм. Энэ хоёр намын ялгаа нь ердѳѳ л энэ гэж Дорж комментлов.
-Энэ асуудалд багтаамж бус км заалтаар татвар авдаг байвал хэн илүү явсан нь илүү төлөх зөв утгатай болно доо уул шугамандаа (зам ашигласны татвар биз дээ )!!!!!!! гэж Оюунбаатар саналаа хэллээ.
Нийслэлийн иргэд татварын дарамтыг ингэж эсэргүүцлээ. Иргэдийнхээ итгэлийг алдсан МАН-аас сонгогдсон НИТХ-ын тѳлѳѳлѳгчдийг нийслэлчүүд дахин сонгохгүй байх ганц л сонголттой үлдлээ.
Ц.ЭНХБАТ