МАШИН УНААТАЙ НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАТВАР 5 ДАХИН НЭМЭГДЛЭЭ

2019-12-02  

Ийм шийдвэрийг Амарсайхан даргатай НИТХ-ын тѳлѳѳлѳгчид гаргалаа. Зам ашигласны татварыг тав дахин нэмсэн шалтгаанаа: - Улаанбаатар хот 830 гаруй км урт авто замтай. Тус замаар зорчсоны төлбөр болгон авч буй хөрөнгөөр эвдрэл, гэмтлийг гүйцэд засах боломжгүй гэдэг тайлбар хийлээ. Ирэх оноос нийслэлийн авто машин бүхий иргэн унааныхаа  хѳдөлгүүрийн багтаамжаас хамааран  жилдээ  100 мянгаас 300 мянган төгрөг,  харин такси үйлчилгээ эрхлэгчид 150 мянган төгрөг төлөх шийдвэрийг НИТХ-ын тѳлѳѳлѳгчид баталлаа.
Харин нийслэлийн иргэд энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авав.


-100000 тѳгрѳгийн татвар арай дэндэж байна. Монголд хэчнээн машин байна. Ард  иргэдийн орлого хэд вэ ? гэдгийг мэддэггүй хүмүүс энэ шийдвэрийг гаргалаа. Амьдралаас хол хѳндий шийдвэр байна гэж иргэн Хандаа ѳѳрийн фэйсбүүкдээ бичив .
- АН татварыг багасгадаг. МАН ингэж нэмдэг юм. Энэ хоёр намын ялгаа нь ердѳѳ л энэ гэж Дорж комментлов.
-Энэ асуудалд багтаамж бус км заалтаар татвар авдаг байвал хэн илүү явсан нь илүү төлөх зөв утгатай болно доо уул шугамандаа (зам ашигласны татвар биз дээ )!!!!!!! гэж Оюунбаатар саналаа хэллээ.


Нийслэлийн иргэд татварын дарамтыг ингэж  эсэргүүцлээ. Иргэдийнхээ итгэлийг алдсан МАН-аас сонгогдсон НИТХ-ын тѳлѳѳлѳгчдийг  нийслэлчүүд дахин сонгохгүй байх ганц л сонголттой үлдлээ.

 


Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Үнэнг би хэлэх үү ,мэдээж бариад идэхээс наагуур болох байх,УБ ын түгжрэлийг хувийн халтуурчид бий болгодог нь нууц биш,Тэд өдөртөө 50.000-100.000 төг олдог,Тэгэхээр олсон орлогоосоо татвар төлдөггүй хүмүүс нэг өдрийн орлогоо замын татварт өгөх нь шудрага гэж бодож байна,төрболон хувийн хэвшилд ажилладаг бүгд татвар төлдөг ,тиймээс шудрага байцгаая л даа ,Гэр хороололын хэдэн зуун мянган айл нүүрсээр,ил шорлонгын үнэрээр салхин дээд талаас УБ ын олон жил хордуулсан,Төр утааг багасгалаа,болоо ш дээ,одоо түгжрэлийг зохицуулах нь зөв,Бага тойрогт нийтийн тээврээс( сургуулийн автобус ) бусдыг Бүү оруул ! 2019-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?