АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2019-12-09  

2019.12.07-2019.12.08-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. ослын улмаас 4 хүүхэд гэмтсэн.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-7
  • Мөргөлдөх хэлбэрээр -4
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх  мөргөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 Тодотгож танилцуулах зам тээврийн осол:

           2019.12.07-ны өдрийн 19:54 цагийн үед СонгиноХайрхан дүүргийн нутаг дэвсгэр Төв аймгийн зам, 52-ын даваа уруудах замд Kia K-5 / өвлийн дугуйтай/  Б /58н, эрэгтэй/ жолоочтой автомашин онхолдож, зорчигч Б /64настай.эмэгтэй, Б /63настай.эрэгтэй/, О /54настай.эрэгтэй/, Б /41настай.эрэгтэй нарын 4 хүн гэмтсэн.

Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал,  гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?