Хурга, ишиг, тугал хариулдаг 5 настай Номин охинд нэгэн сонирхолтой үүрэг нэмэгдсэн байна. Энэ бол эхээсээ өнчирч үлдсэн нэг сартай 5 бэлтрэгийг эхийнх нь оронд хайрлаж, хооллож ундлах. Номингийн хэлснээр, өнчирсөн 5 бэлтрэгийг аав нь өвөртөлж ирээд цөөн хонож буй гэнэ. Тэдгээр бэлтрэгүүд сүү уух, мах идэх дуртай гэнэ. Охин илүүчилсэн мах, ээжийнхээ саасан сүүнээс чонын бэлтрэгүүдийг хооллож, ундлаад 4 хонож байна гэлээ. Номингийн аав, "Охиныхоо тэжээх бэлтрэгүүдэд зориулж төмөр торон үүр бэлдэнэ. Өсгөж том болгоно" гэж хэллээ.
Ийм нэгэн цовоо сэргэлэн Монгол охин бэлтрэг өсгөж буйг Control.mn уншигч та бүхэнтэйгээ хуваалцлаа.
Э.ОТГОНЖАРГАЛ