"БАНК"ЭНХТУЯАГ ЧИНГИСИЙН ОДОНГООР ШАГНАСНЫГ С.ЭРДЭНЭ ГАРДУУЛЛАА

2019-12-12  

Ардчилагчдын дунд " банк Энхтуяа'-аар алдаршсан Цэндийн Энхтуяаг Ардчиллын тѳлѳѳ оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардчилсан Намын дээд шагнал -Чингисийн одонгоор шагналаа. АН-ын бусад Энхтуягаас ялгахын тулд мэргэжлээр нь тодотгосон овог мэт нэрийнх нь ѳмнѳ хадагдсан гэж нѳхѳд нь хэлдэг. -Манай Энхтуяа үзэл бодлоосоо хэзээ ч гуйвж байгаагүй. Тууштай, үнэнч гэдэг зан чанар Энхтуяаг тодорхойлдог. Монгол банкнаас л ажлын гараагаа эхэлсэн. Банк гэдэг нэр Монгол банкинд ажиллаж байсан гэдгээр ѳгѳгдѳѳгүй. Энхтуяа бол Монголын банз, санхүүгийн салбарын зүтгэлтэн. Монголын хамгийн анхны хадгаламж зээлийн "Монкорд" хоршоо. Монголын хамгийн анхны банк бус санхүүгийн " Хѳгжлийн алтан жолоо" байгууллага гэж бий. Санхүүгийн салбарын анхны хувийн хэвшлийн дээрхи байгууллагыг Энхтуяа үүсгэн байгуулалцсан. Ийм учраас түүнийг "банк Энхтуяа' гэж бүгд дуудаж дассан. Дээр нь, Азийн хѳгжлийн банкны зѳвлѳхѳѳр Энхтуяа л ажиллаж байсан. Харвардийн Их Сургуульд ч банк санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн Энхтуяад АН итгэж, Хѳдѳлмѳрийн биржийн захирлаар томилон ажиллуулж байсан нь саяхан. Энхтуяа нь ардчиллын үзэл бодлыг дэмжиж, Шинэ Дэвшил Холбоо, Монголын Үндэсний Дэвшил Намыг үүсгэн байгуулалцсан анхны дѳрвѳн эмэгтэйн нэг юм. Ардчилсан Намд зүтгэснээрээ УИХ -д дэвшиж, дарга даамал больё гэж санаж явсангүйг З0 жилийн түүх гэрчилнэ. Харин Нийслэлийн ИТХ-д нэг удаа дэвшиж, сонгогдон иргэдийнхээ дуу хоолой болж явсан байна. Монгол улсын гавьяат багш, тѳрийн соёрхолт судлаач, эрдэмтэн Цэндийн том охин Энхтуяа Ардчиллын 30 жилийн ойгоор АН-ын дээд шагнал хүртлээ. Энхтуяагийн тухай хѳрѳг нийтлэлийг давхар уншиж сонирхоорой.

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ХЭРХЭН НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ ЗѲВ ВЭ?