УЛААНБААТАР ӨМХИЙ ҮНЭРНЭЭСЭЭ САЛСАН УУ

2019-12-20  

Бидний нийслэл өвөлдөө утаа, зундаа өмхий үнэртэйгээ сүүлийн хичнээн жил "хувь тавилантайгаа эвлэрэх" гэдэг шиг тогтуухан оршин суугаа билээ. Гэхдээ энэ өвөл бид утаа багасахыг үзсэн нь тун таатай хэрэг байлаа. Харин бас нэгэн таатай мэдээ дуулдаж байгаа нь зундаа үнэртдэг байсан Төв цэвэрлэх байгууламжаас ялгарах үнэр дахиж үнэртэхгүй болсон талаар мэдээлэл юм. Энэхүү өөрчлөлт дагуулах ажил нь олон жилийн туршид хуримтлагдсан лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагийг боловсруулж бордоо болгох төсөл аж. Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах уг төслийг өнгөрөгч 2 жилийн хугацаанд боловсруулан хэрэгжүүлсэн нь өмхий үнэр бүрэн дарагдах боломж болж байгаа юм. Төслийн хүрээнд хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулж дууслаа.  Лагийг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах нөхцөл бүрдэж байна. Мөн  лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулсан байна. Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн арилахаар болсон аж.  Ийнхүү бидний Нийслэлийн шүдний өвчнүүд нэг нэгээрээ шийдэгдэж эхэллээ. 

 

О.Гоо-Оюун 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?