Танай Зайсангийн толгой хаачаа вэ? Зайсангийн орой дээрээс нь Улаанбаатарыг тольдоход ямар сайхан байлаа. Гэтэл энэ сайхан мэдрэмжийг дахин амталж чадахгүй нь дэндүү харамсалтай. Гэтэл Зайсан толгойг " залгисан" хүн нь Улаанбаатар хотын дарга гэв үү? хэмээн Германы тѳрийн зүтгэлтэн толгой сэгсэрсэн байна. Тэгвэл Зайсан Толгойг "зайдагнасан" "Оюуны ундраа" группийн "Зайсан хилл" цогцолбор дахь " Азийн сүлжээ Prime Cineplex кинотеатрт МХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан шилдэг аж ахуйн нэгж, байгууллагад олгодог “ENTREPRENEUR”- шагналаа гардуулсан байна.
Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нь Барилгын шилдэг “ENTREPRENEUR-2018” шалгарсан амжилтаа бататгаснаар хоёр жил дараалан шилдэг “ENTREPRENEUR”болжээ. Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр нь 4DX танхимтай. Үүд хаалгаа нээснээс хойш давхардсан тоогоор 2,5 сая гаруй үзэгчдэд давхардсан тоогоор үйлчилсэн байна.
Э.ОТГОО