Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам /БСШУСЯ/ “Боловсрол” суваг телевизтэй хамтран "Би -БАГШ" тѳслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж, дүнгээ гаргалаа.
- Багш мэргэжлийг эзэмшсэн Монгол улсын нийт гуч гаруй мянган сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг таниулах зорилгоор энэ тѳслийг санаачилсан. Багшийн мэргэжил, үнэлэмж, хѳдѳлмѳрийг үнэлэхэд 100 сая төгрөгийн шагналын санг ч багадна "Би -БАГШ" тѳслийн ялагчаар шалгарсан Сэлэнгэ аймгийн 3-р дугаар сургуулийн багш Ц Аюушид гардуулахдаа БСШУСЯ-ны сайд Баатарбилэг онцоллоо.
-Надад хэлэх үг олдохгүй байна. Дэндүү их цочирдож, баярласнаас болж. Энэ тѳсѳлд оролцохдоо түрүүлнэ гэж бодоогүй. Намайг оролцохыг дэмжсэн Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, багш нар, сурагчдадаа баярлалаа. Би багшийн ажилдаа үнэн сэтгэлээсээ хайртай. Намайг харсан, дэмжсэн, ойлгосон бүх хүмүүст талархая. Багшийн хѳдѳлмѳрийг Монгол улсад бодитойгоор үнэлэх цаг ирнэ гэдэгт би итгэдэг. Багш хүний хѳдѳлмѳрийг анх удаа 100 сая тѳгрѳгѳѳр үнэлсэн нь энэ бүхний эхлэл гэж харж байна. Монголын бүх багш нарынхаа нэрийн ѳмнѳѳс "Баярлалаа" гэж Ц.Аюуш багш шагнал гардан авахдаа сэтгэгдлээ хуваалцахдаа хэллээ.
Т.Хуншагай