Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Л.ЭРДЭНЭЧИМЭГ, Ц.ОЮУНГЭРЭЛ НАРТ ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

2016-04-28  

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл болон "Ирвэс хамгаалах сан"-гийн төлөөлөл талархал илэрхийлж дурсгалын зүйлийг гардуулан өглөө.

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь экологийн эмзэг, өвөрмөц орчин бүхий Тост-Тосонбумбын нурууг байгалийн нөөц газраар улсын хамгаалалтад авах шийдвэр гарсан юм.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүмбээг дэмжигчид:Хүн заавал үхэж байж, хамгаалалтанд авдаг 2016-04-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?