ЯПОН УЛС УХАНЬ ХОТООС ИРГЭДЭЭ ТАТАЖ БАЙНА

2020-01-30  
Япон улсын Засгийн газар Хятад улсын Ухань хотод суурьшдаг  өөрийн иргэд, харьяатуудыг татан авах ажиллагааг эхлүүлсэн байна. Эхний  ээлжийн  хоёрзуун зургаан иргэн энэ сарын 29 -ний АНА-гийн тусгай рэйсээр  Нарита нисэх онгоцны буудалд буулаа.  Тэдгээр иргэдийг Нарита-гийн онгоцны буудалд шинжлэхэд халуурах, ханиалгах зэрэг өвчний шинж тэмдэгт илэрсэн таван хүн тогтоогдсон ба гурван хүнээс коронавирус илэрсэн тухай Японы Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам мэдээллээ. Хоёр дахь нислэг үйлдэх дараачийн тусгай рэйсийн онгоц ѳчигдѳр орой 22.00 цагт Уханьд газарджээ. Тусгай рэйсээр нийтдээ Японы 650 иргэнийг Уханиас нутаг руугаа авч явахаар зэхэж байгаа аж.
 
 
 
 
Гансүх
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?