Ж.АМАРСАНАА:МЭДЛЭГ ЧАДВАРЫГ ХҮН ЧАНАРТАЙ ХОСЛУУЛАХ НЬ ЧУХАЛ

2020-02-10  

Контрол онлайн телевизээс бэлтгэн хүргэдэг комментатор нэвтрүүлгийн шинэ дугаарт Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа оролцсон билээ. Уг нэвтрүүлгийн үеэр Коронавирусын оношлуурыг ашиглах анхны туршилтыг хийсэн. Ингээд нэвтрүүлгийн оролцогчийн ярилцлагаас ишлэн хүргэж байна.

  1. Монгол улс коронавирусын өндөр эрсдэлтэй бүсэд байгаа. Тиймээс болзошгүй байдлаас сэргийлэн өндөржүүлсэн бэлэн байдалд байх хэрэгтэй.
  2. Коронавирус нь амьсгалын замаар  болон хоол боловсруулах замаар дамжиж байна. Халдвартай хүнтэй 2 метрийн зайд хамт байсан тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Нэг хүн 3-4 хүн халдвар дамжуулж байна гэх судалгаа гарсан байна.  Халдварын нууц үе нь 14 хоног байгаа нь хамгийн их аюултай. Учир нь энэ хугацаанд маш олон хүнд халдвар дамжуулах эрсдэлтэй.
  3. Энэхүү вирусээс улбаалан улс оронд  эрүүл мэндийн болон  эдийн засгын гамшиг үүсэх эрсдэлтэй байна.  
  4. Өвчтөнийг буруу оношлох нь харанхуйд тэмтчихтэй адил
  5. Хятад улс 10 хоногийн дотор 1000 хүний ортой эмнэлгийг ашиглалтанд орууллаа. Үүнээс   Хятад улс гамшгийн бэлэн байдалд байгааг харлаа.
  6. Ухань хотруу сайн дурын эмчээр явах санал гаргасан. 24 цагийн дотор 120 гаруй эмч хамт явахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ үед их гайхсан. Монгол хүний эр зориг, сайхан сэтгэлээр үнэхээр их бахархаж байна.
  7. Манай улс хилээ хаасаан нь коронавирусээс сэргийлэх маш үр дүнтэй арга гэж үзэж байна.
  8. Эмч хүн бол хүний төлөө ажилладаг хүн. Зүрх сэтгэл маш чухал. Мэдлэг чадвараа хүн чанартай хослуулан ажиллах хэрэгтэй
  9. Манай улсын  эрүүл мэндийн тогтолцоо гажуудалтай байгаа нь  нөөцийг буруу ашигласантай холбоотой.
  10. Аливаа зүйл зөв голдиролдоо орсон цагт л тэр зүйл хөгжинө. Одоохондоо манай улсын эрүүл мэндийн байгууллага зөв голдиролдоо ороогүй байна. Хөгжлийн болон алсын төлөвлөгөө, идэвхитэй үйл ажиллагаа алга.

​Нэвтрүүлэг үзэх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
М.УРАНЧИМЭГ: ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫГ ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ХҮҮХЭД ОГЦОМ УУРТАЙ, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ, ГАДУУР ТЭНЭДЭГ БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ
Ж.БААСАНЖАВ: ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДВЭЛ 12 ХҮРТЭЛ ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛДАГ
Х.НЯМБААТАР: СТАНДАРТТАЙ, ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ, ТҮГЖРЭЛГҮЙ ХОТ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРИМОГ, ШИЙДЭМГИЙ ОЛОН ҮЙЛДЛИЙГ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Б.ДӨЛГӨӨН: МАНАЙ УЛСЫН НҮҮРСНИЙ ХАМААРАЛ НЭМЭГДСЭН УЧРААС ОЛСОН ОРЛОГОО ЗӨВ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
Д.САРАНГЭРЭЛ: ХАНИЙНХАА АРСЛАН ЦОЛЫГ ОДОО ХҮРТЭЛ ЧИХ ТАВИН ХҮЛЭЭДЭГ
Ц.ДОРЖГОТОВ: ХҮНИЙ АМЬДРАЛ БОЛ НҮГЭЛГҮЙ ОРЛОГООР Л ГЭДСЭЭ ТЭЖЭЭХ ЯВДАЛ ЮМ
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.ПАГМАДУЛАМ: ОХИД НЭГНЭЭ ДЭЭРЭЛХЭХ ҮЗЭГДЭЛ ГЭР БҮЛИЙН ХАЙР ХАЛАМЖ ДУТАГДСАНТАЙ ХОЛБООТОЙ
Ж.БАЯРЖАРГАЛ: УРАН ЗОРИОЛОО ХАЙХАРДАГГҮЙ ТӨР МӨХӨЛДӨӨ ДӨХДӨГ
П.ГАНХУЯГ: УРАНААС УЛБААТАЙ ХОЁР ХӨРШИЙН ШАХАЛТАД ОРЖ БАЙГАА БОЛ ҮНЭХЭЭР ТОМ ЭРСДЭЛ
Ц.БАТТӨР: МОНГОЛЧУУД НЭГНИЙГЭЭ МУУЛАХ, ҮЗЭН ЯДАХ ДОН БУЮУ СЭТГЭЦИЙН НЭГ ТӨРЛИЙН ӨВЧИНД НЭРВЭГДЧИХЭЭД БАЙНА
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?