-
Буруу урсгалын сүмээс болж COVID-19 корона вирусын халдвар авсан хүний тоо Солонгост богино хугацаанд ѳсѳж, 731 хүн халдвар авч, 12 хүн энэ ѳвчнѳѳр нас бараад байна. Ѳвчнийг тарааж буй уг Шин Чон Жи сүмийн гишүүд ѳвчин тараах бас нэгэн аргыг сэдсэн байна. Сүмийн зүгээс айл болгоны хонхыг дарж, - Үүдээ нээнэ үү? Маск тарааж өгөх буяны ажлаар явна гэх болжээ. Энэхүү ёс бус үйлдлийг тѳрийн хяналтын байгууллага илрүүлж, иргэддээ болгоомжлохыг анхааруулсан байна. Тус анхааруулгад: Оршин суугчын анхааралд! Таньж мэдэхгүй хүмүүст хаалгаа бүү тайлж өг. Буяны байгууллагаас явж байна гэх тийм үйлдэлтэй таарвал цаг алдалгүй утсаар мэдэгдэнэ үү! гэсэн самбарыг орц бүрийн хаалганд ѳлгѳсѳн байна.
ЦЭБЭ