ЗАЛУУС МИНЬ БОР ДАРСАНД Л БИТГИЙ ШУНААРАЙ

2020-03-03  

МЗЭ-ийн зохиолч ахмад үеийн төлөөлөл Д.Чинзоригтой ярилцлаа.

Таний хувьд зохиолч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Зохиолч хүн гэдэг уурхайн гүнд ажиллаж буй уурхайчин хүнтэй л адил. Хүн бүр уурхайн харанхуй, хүнд нөхцөлд ажилладаггүй. Гагцхүү зохиолч хүн л хүний сэтгэлийн дотоод ертөнцөнд оршин буй нарийн нандин мэдрэмжийг дүрслэн бичдэг байх. Тэр ч утгаараа хүн бүр яруу найрагт дурлаж, зохиолчид гэх удмын бичээс ямагт үргэлжлэн байна. Ахмад үеэс-Нэн шинэ үе хүртэл утга зохиол хөгжин цэцэглэж, залуу  зохиолчид ихээр төрөн гарч байгаад зүрхний угаас баярлаж байна.

Залуу зохиолчдын уран бүтээл, шүлэг найргийн тухайд та юу гэж боддог вэ ?

- Утга зохиолд дурлаж, мөрөөдөлдөө  даль ургуулж сэтгэлийн аялгуугаа өнгө өнгөөр будаж буй залуу үеэрээ бахархаж, цагаахан атаархал төрж байна. Бидний үед нийгэм хаалттай, социалистреализм гэх хэв маягаар уран бүтээлээ туурвидаг байлаа. Одооны залуучууд бол  чөлөөтэй сэтгэж байна.  Гэхдээ сайныг дагаад саар гэгчээр хэтэрхий чөлөөтэй задгай байх нь утга зохиол яруу найргийн гоо зүй алдагдах вий хэмээн сэтгэл дотроо эмзэглэж байна.

Зарим хүмүүс зохиолч гэхээр урт үстэй, зуу татаж онгодоо хөглөдөг гэж ярьдаг юм билээ. Энэ талаар?

- Сайн ууж сурахгүй бол, сайн зохиолч болохгүй гэх яриаг хэн гаргасныг мэдэхгүй. Би ч мөн адил зохиолч болохын тулд ууж л явлаа. Гэхдээ сайн зохиолч болохын тулд эхлээд сайн уншиж, судалж, бичих хэрэгтэй. Зарим нэг залуус минь онгодоо бор дарсаар хөглөж амьдралд алдсан тохиолдол цөөнгүй байдаг. Тэднийгээ хараад сэтгэл эмзэглэдэг юм. Хайран  сайхан авьяастан гэж бодогдоно. Бид чинь хаа нэг таарахаараа халуун хоол цай, хэдэн төгрөг л  өгөхөөс өөр ч зүйл чадахгүй юм даа. Эрхэм журмын нөхөд зохиолчид минь  сэтгэл нь уяхан, дэндүү нарийн мэдрэмжтэй улсдаа. Залуус минь бор дарсанд л битгий шунаарай.

Өнөөдөр Дэлхийн Зохиолчдын өдөр тохиож байна.

Дэлхийн зохиолчдын өдрийн ач холбогдол?

- Энэхүү өдөр нь утга зохиол, яруу найраг, алтан үеийн зохиолч  нарыг таниулан сурталчилах, залуу үедээ өвлүүлэн үлдээх. Өв соёл, оюуны өмчөө хайрлан хүндэтгэх, ном зохиолын  үр шимийг амьдралд хэрэгжүүлэх нийтэд таниулах чухал өдөр билээ?

Сүүлийн үед залуучууд утга зохиол хэр их сонирхож байна вэ?

- Сүүлийн хэдэн жилийн хугацаанд  МЗЭ-д залуу зохиолчид маш их бүртгүүлж байна. Залуу үе утга зохиолын сайхныг мэдэрч байгаад баярлаж байна. Энэ жилийн "Болор цом" яруу найргийн наадмын тэргүүн найрагч Б.Жамбалдорж маань гэхэд л хорин хэдхэн настай мөн н.Гантулга гээд л мундаг залуучууд их байна.

Дэлхийн зохиолчдын өдрийг тохиолдуулан МЗЭ үйл ажиллагаа зохион байгуулж байна уу?

- Жил бүр гуравдугаар сарын 3 нд  зохиолчдын өдөр, гуравдугаар сарын 21 нд яруу найргийн өдрийг өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Харин энэ жилийн тухайд хөл  хорио тогтоосонтой холбоотой ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх улсаас гаргасан шийдвэрийг бид бүгд дагана. Харин сошиал орчинд олон нийт зохиолчдод баяр хүргэж, зураг, шүлэг найргаа хуваалцаж байна.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:утга зохиол чинь бичих зүй тогтолцоо хөгжлийн түүх гээд нарийн агуулгатай гэтэл Гэнэт ган цонгод шинэ санаа гээд шалдаг оюунаар бүтээх гээд 2020-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?