ХАЛДВАРЫН ЭСРЭГ УЛАМЖЛАЛТЫН ЭМЧ НАР ХҮЧЭЭ НЭГТГЭНЭ

2020-03-11  

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх аргыг боловсруулсанаа өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулж өглөө. Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдсан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар ирсэн. Эл салбарын үе үеийн ахмад эрдэмтэн, эмч нарын санал сэтгэгдлийг аль болох ажил хэрэг болгоход зорьж ажилласаар өнөөдрийг хүрсэн. 

Тийм ч учраас өмнө нь ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан бол Д.Сарангэрэл сайдын санаачлагаар уламжлалт анагаах ухааны нэгжийг бодлогын түвшинд анхаарч, анх удаа тусгайлсан хэлтсийг байгуулсан юм. Ингэсэнээр уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болгосон. Мөн тус салбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцийн зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?