Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Л.БОЛОРМААГ НЭХЭН ШАГНАВ

2016-05-03  

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдөр “Глоб Интернэшнл” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө, Энэ бол таны эрх” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.

Уг арга хэмжээны үеэр “Глоб Интернэшнл” төвөөс жил бүр олгодог хэвлэлийн эрх чөлөөний шагнал болох “Үнэний төлөө” шагналыг нэрт сэтгүүлч, “Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч агсан Лунтангийн Болормаад нэхэн олголоо.

Шагналыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Галаарид, талийгаачийн төрсөн дүү Л.Батбаярт гардуулан өгсөн юм. Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Галаарид, талийгаач Л.Болормааг хараат бус сэтгүүлзүйн жинхэнэ үлгэр дуурайл байсан гэдгийг онцлоод, жил болгон олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг нэхэн олгож байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа өнгөрсөн оны 11-р сарын 20-21-нд шилжих шөнө амиа алдсан юм. Сэтгүүлчийн амиа алдсан шалтгааныг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн I хэлтэс шалгаж байна.

 

 

 

А.САЯН
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?