Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

СӨҮЛ РҮҮ ӨДӨР БҮР НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

2016-05-04  

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК БНСУ-ын нийслэл Сөүл хот руу өдөр бүр нислэг үйлдэхээр болжээ. Нислэгээ энэ сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс эхлэх юм байна. Дашрамд дурдахад, МИАТ ХК-иар зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчлэх зорилгоор Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг City Airport агенттай хамтран ажиллаж байгаа аж. Ингэснээр зорчигчид City Airport агентийн 1 дүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгүүлэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчён Олон улсын нисэх буудалд хүрэх гэнэ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:1000 1000gaar n mglchuud yawaad baijde 2016-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?