Б.МѲНХЖАРГАЛ( ШИНЭ намын ерѳнхий нарийн бичгийн дарга): МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЦѲѲН ХЭДХЭН КОМПАНИЙН МЭДЭЛД ШИЛЖЖЭЭ

2020-04-04  

Сурв: - COVID-19 халдварт өвчинтэй холбогдуулан Засгийн газраас дэс дараалсан арга хэмжээ авлаа. Засгийн газрын шийдвэрийг ШИНЭ нам дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүний зэрэгцээ нийт түрээслэгчдийн эрх ашиг, бензин шатахууны үнийг бууруулах зэрэг асуудлыг ШИНЭ нам ч нэмж хөндлѳѳ.

-Б.М: - Төрийн ордонд ШИНЭ ЭВСЭЛ-ийн удирдлагууд саяхан мэдээлэл хийхдээ тодорхой санаачлагыг дэвшүүлсэн. Сovid-19 цар тахал дэлхий нийтийн эдийн засагт сѳргѳѳр нѳлѳѳлж буй энэ үед улс төрийн намууд асуудалд хариуцлагатай хандая, улс төрийн оноо авахаас илүү нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтдаа даван туулах дээр нэгдэж ажиллая гэдэг байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дэргэд Үндэсний зөвшилцлийн хороог байгуулах уриалгыг гаргасан. Улс тѳрийн намууд вирустэй зэрэгцэж улстөрийн оноо авах гэж ѳѳр хоорондоо хэмлэлдэх шаардлагагүй, талцал бидэнд бүр хэрэггүй. Зөвшилцлийн хороонд намуудын төлөөллүүдийг оруулъя, бодлогоо уралдуулья, нийгэм, эдийн засагт шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлье гэсэн санаачлагыг ШИНЭ ЭВСЭЛ дэвшүүлсэн. Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлд зөвхөн эдийн засгийн арга хэмжээнүүд туссан нь хангалтгүй. Эвслийн зүгээс эдийн засаг болон нийгмийн салбар чиглэл бүрт хэд хэдэн чухал арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж буй.

Сурв:-ШИНЭ- ЭВСЭЛ "Нэг улс, нэгдмэл бодлого " дэвшүүлсэн. Үүнээс онцолж нэг зүйлийг, тухайлбал түрээслэгчдийн эрх ашгийг тодруулья.

Б.М:- Томоохон худалдааны тѳв, захын түрээслэгч нарын эрх ашиг хѳндѳгдсѳн. Тэдний ард олон зуун гэр бүл, хувь хүмүүсийн амьдрал бий. Тэдний эрх ашгийг хамгаалах учиртай. Эдийн засаг хүндэрч байна, ганц Монголд энэ тохиолдоогүй. Дэлхийн бүх улс орон асуудалтай тулгарлаа. Хөл хорио тогтоосноор хүнснээс бусад үйлчилгээ зогссон. Бараа бүтээгдэхүүний худалдаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, тэнд ажилладаг 800 гаруй мянган хүмүүс бий. Борлуулалт зогссоноор эдгээр мянга мянган хүмүүсийн амьдрал ахуй хүндэрч байна. Эдийн засгийн хямралын үед төрөөс худалдан авалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж хямралыг даван туулахад аж ахуйн нэгжүүдэд тусалдаг. Гэтэл энэ удаагийн хямрал онцлогтой. Засгийн газар маань цар тахлыг дэлгэрүүлэхгүй байх хорио цээрийн дэглэм тогтоосон учир эдийн засагт зогсонги байдал үүссэн. Ийм учраас томоохон зах, худалдааны тѳвийн түрээс, зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацаанд хойшлуулах тал дээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг үүднээс орхигдуулсан асуудлуудыг бид эрх баригчдад нэмж санал болгосон. -Сурв: -Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсан. Гэтэл Монголд өмнө нь үнэтэй орж ирсэн шатахуунаа хуучин үнээрээ л зарж борлуулсан хэвээр байна. Шатахууны үнийг бууруулах боломжтой гэдгийг ШИНЭ ЭВСЭЛ-ээс мэдэгдсэн.

-Б.М;- Эдийн засаг хэвийн байх үед төрөөс хэрэгжүүлж буй бодлого, зах зээлийн тогтолцоог анзаардаггүй байж. Цар тахал бидний дутагдлыг илчилж байна. Тухайлбал, арилжааны банкны хүү, эргэн төлөлт. Үүний хажуугаар дэлхийн зах зээлд нефть, шатахуун тосны ханш 70 доллараас 19 доллар болтлоо буурсан. Өөрөөр хэлбэл 70 хувь унасан. Гэтэл Монголд шатахууны үнэ хэвээрээ байдаг. Дөрөвдүгээр сар гаргаад үнэ бууна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэвэндээ байна. Эндээс Монгол Улсын эдийн засаг цөөн хэдэн компанийн монопольчлолд орсон нь тодорхой харагдаж байна. Манай зах зээлийн эдийн засаг маань мөлжлөгийн эдийн засаг болчихсон байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн мэдрэмж алга. Энэ талд төр арга хэмжээ авч байгаа гэх боловч эргээд хувийн хэдэн компанийг гуйдаг, гувшдаг. Цаашид гуйх шаардлагагүй. Засгийн газраас хөрөнгө гаргаж бензин шатахууны импортыг түр хугацаанд гартаа авах хэрэгтэй. Тэгэж чадвал тодорхой хугацаанд эдийн засгаа хамгаалах чухал бодлого болно. Дээрээс нь шатахууны үнэ бодитоор тогтоно. АНУ, ОХУ, Хятадад бензин, шатахууны үнэ буухад манайд дагаад бууж л байх ёстой. Энэ бодлогыг ч бидний зүгээс боловсруулж, Засгийн газарт уламжилсан.

Сурв:-Монголд хэсэг монополь компаниуд байна гэж Та хэллээ. Нөгөө талаар банк, санхүүгийн байгууллагуудтай холбоотой шүүмжлэл газар авлаа.

Б.М:-Монголбанкны бодлогын хүүг 3 хувь болгох саналыг ШИНЭ ЭВСЭЛ-ээс Засгийн газарт ѳргѳн барьсан. Хямралын үед, арилжааны энэ олон банк бодлогын хүүгээ бууруулах юм бол зах зээлд дутагдаж байгаа мөнгөний нийлүүлэлт ч өсөх давуу талтай. Нийт мөнгөн хадгаламжийн 90 хувь нь цөөхөн хэдэн хүний нэр дээр байдаг гэсэн судалгаа байгаа. Бодлогын хүү буурахаар хадгаламжийн хүү буурна, энэ тохиолдолд хүмүүс хадгаламжаа бизнес, хөрөнгө оруулалтын зах зээл рүү гаргах тохиолдол ихэсдэг санхүүгийн зах зээлийн зарчим үйлчилнэ. Ингэж чадваас иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлтийг хангах гэж мөнгөн дэвсгэртийг дахин хэвлэж, ханш унагах эрсдлээс ч сэргийлнэ.

-Сурв:- Та бүхэн энэ асуудлаа Их хурлын даргад өргөн барихаа мэдэгдэж байсан. Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийх гэж байна? Юу хүлээж байна?

Мөнхжаргал

Б.М:- Бүх санал санаачлагуудаа албан бичгээр УИХ-ын дарга болон бусад төрийн өндөрлөгт хүргүүлсэн. Чуулган эхлээд үүнийг ажил хэрэг болгох болов уу гэж найдаж байна. Цар тахлын үед намууд хоорондоо өрсөлдөх дайсагнах бус нэг зүгт харж, нэг дайсантайгаа нэгдсэн хүчээр тэмцэх нь илүү үр дүнд хүрнэ. Бусад намуудад ч мөн уриалгаа хүргүүлсэн. Олон эх сурвалжаас харахад энэ цар тахал тийм амархан алга болохгүй нь. Зургаан сар, цаашлаад жил хүртэл энэ нөхцөл байдал үргэлжлэх тѳлѳвтэй. Энэ хугацаанд ямархуу бодлогоор хамтарч ажиллах вэ гэдэг механизмыг бүрдүүлэх ёстой. Үүний хажуугаар Ерөнхийлөгчөөс 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэдэг уриалгыг гаргасан. ШИНЭ- ЭВСЭЛ ч байр сууриа илэрхийлсэн. Манай намын удирдлага болох Лу.Болд, Батзандан гишүүн ерѳнхийлѳгчийн байр суурийг дэмжиж буй.

Сурв:- Нийгмийн даатгалын шимтгэл хөнгөлөх, Хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ Засгийн газар мэдэгдээд байгаа. Үүнийг та бүхэн хэрхэн харж байна?

-Б.М:-Бүх улс оронд ийм арга хэмжээ авч буй. Зѳв. Гэхдээ ажилтайг нь дэмжихээс гадна, ажилгүйг нь ч хамгаалах ёстой. Цар тахалтай холбоотойгоор орон гэртээ сууж байгаа ахмад настан, өрх толгойлсон эхчүүд зэрэг эмзэг бүлгийн иргэд маань орлогогүй болж байна. Тэдэнд зориулсан бодлого үгүйлэгдэж байна. Тэд эхний нэг, хоёр сар тэснэ, дараа дараагийн саруудаас хүндрэл гүнзгийрнэ. Тийм учраас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа худалдан авалтын бодлогууд, тендер үйлчилгээ зэрэг эдийн засаг руу гаргаж байгаа мөнгөө оновчтой хуваарилах ёстой. Өнөөдөр бид бүрэн ажил эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж Эвслийн мѳрийн хѳтѳлбѳрт тусгасан. Монгол улсын иргэн бүр ажил хѳдѳлмѳр эрхэлж, орлоготой амьдрах болно. Эрхлэх ажил мундахгүй. Цагийн ажлыг ч дэлгэрүүлнэ. Хашаа хороогоо нийлж нэгдээд тохижуулах, цэцэг тарих, гудамж талбайгаа зүлэгжүүлэх, тохижуулах, замаа цэвэрлэх зэрэг ажил мундахгүй. Үүнийг иргэд эрхэлнэ. Тѳрөөс ажлын байраар иргэдээ хангах бол Эвслийн зорилго. Бүгд ажил эрхлэх буюу, бүрэн ажил эрхлэлтийн горимд шилжинэ. Тэгэхгүй бол төртэй хамаарал бүхий цөөхөн хэдэн компани, аж ахуйн нэгж, төрийн худалдан авалтуудыг аваад, энэ олон их наяд төгрөг маань цөөн хэдэн компанийн данс руу орох, мөнгөний эргэлт иргэд рүү орохгүй байх эрсдэлтэй. Ийм хүндрэлтэй мөнгөний эргэлтийг аль болох иргэн бүрт ялангуяа эмзэг бүлгийн иргэддээ хүргэх бодлогыг төрийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Сурв:-Баярлалаа, ярилцсанд. Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байхыг ерѳѳе.

Б.М: - Монгол улс намгаас гарах цаг болсон. Мѳлжлѳгийн систем, тогтолцоогоо халах цаг болсон. ШИНЭ ЭВСЭЛ энэ бүхнийг хийх болно.

Ярилцсан Жавзмаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Байгалмаа:Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарчихаад улс орон бүхэн хүнд хэцүү байхад манай улсын төр засгийн толгойд ажиллаж буй зарим нэг бүлэг хүмүүсийн гаргаж буй шийдвэрт маш их гайхаж байна Эдийн засаг үнэхээр хүнд хэцүү байгаа юм бол манайд 3,2тэрбум төгрөгөөр усан оргилуур барьж буй нь зөв шийдэл үү Үүнийг би бүтээн байгуулалт гэж харахгүй байна Бас нэг мөнгө үрж тарж шамшигдуулж байгаа зүйл гэж бодож байна Үнэхээр гайхаж байна 2020-04-04
Зөв:Ажилтайг нь дэмжихээс гадна ажилгүйг нь ч хамга**** ёстой. 2020-04-12
Дэмжиж байна:Амжилт хүсье 2020-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?