Нүүр   /  

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЦАХИМААР ХУРАЛДАНА

2020-04-09  
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Ковид-19 халдварын улмаас  хурлын зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Тэргүүлэгчид цахимаар хуралдахаар болсон. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ. Мөн хурлаар Улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналыг дэмжих тухай, Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Алдарт эхийн I, II одонд тодорхойлж уламжлах тухай, Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг уламжлах тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцэх юм.
 
 
Эх сурвалж: НИТХ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?