СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 9 ДҮГЭЭР САРЫН 1-Н ХҮРТЭЛ ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРАВ

2020-04-14  

Монгол улсад халдварын 30 тохиолдол бүртгэгдсэн. Улмаар манай улс шинэ коронавируст халдварын тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх хүрээнд хөл хорио зарлаж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байсан хугацааг 9 дүгээр сарын 1 хүртэл сунгалаа. 

Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сурагчдаас улсын шалгалт ...

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа. Дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалтыг зогсоож, төсвийн хэмнэлтийг хийнэ. Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй гэлээ.

Шинэ коронавирусийн халдвар буюу covid-19 цар тахал дэлхий нийтийг хамраад буй. Иймд дэлхийн 192 орон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, 1.717 тэрбум хүүхэд хөл хорионд байна. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?