Нүүр   /  

НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛЖ, МАНДАТЫН ТООГ БАТАЛЛАА

2020-04-30  

Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог баталлаа

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ. Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжив.Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа.

Дүүрэг

Мандатын тоо
 

1.

Баянгол дүүрэг

6

2.

Баянзүрх дүүрэг

10

3.

Хан-Уул дүүрэг

6

4.

Чингэлтэй дүүрэг

4

5.

Сонгинохайрхан дүүрэг

10

6.

Сүхбаатар дүүрэг

4

7.

Багануур дүүрэг

2

8.

Багахангай дүүрэг

1

9.

Налайх дүүрэг

2
 

 

Эх сурвалж: НИТХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?