Нүүр   /   НИТХ

5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭН АВЛАА

2020-05-12  
5.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг  зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа. Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, мөн “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1.584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах  саналыг  тус тус дэмжлээ.
 
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?