Нүүр   /  

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ГУДАМЖИЙГ АВТО МАШИНГҮЙ БОЛГОЖЭЭ

2020-05-12  

Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал,  Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг орууллаа. Нэгдүгээрт, музейн  баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх авто машингүй гудамж болгох, Хоёрдугаарт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих  саналыг оруулсан.  Уг асуудлыг  Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах  мөн, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. 
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?