Нүүр   /  

“ХОТТОЙГОО СЕЛФИДЬЕ”

2020-05-12  

“Хоттойгоо селфидье”

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, аж амьдралыг харуулсан гэрэл зургийг түүх болгон үлдээж, хотын хөгжлийн явцыг сурталчлах зорилгоор “Хоттойгоо селфидье” уралдааныг Нийслэлийн ИТХ-аас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна. Сонирхсон хүн бүр хотод өнгө үзэмж нэмсэн бүтээн байгуулалт болон бусад эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг  өөрийнхөө зурагтай хамт селфидэж уралдаанд оролцох боломжтой.
Бүтээлийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд photo@mopa.mn хаягаар хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70119921 дугаарын утсаар өгнө.  
Шагналын сан:
1-р байр: 1.500.000₮
2-р байр: 1.000.000₮
3-р байр: 500.000₮

Хотоо толидох таны мэлмий тунгалаг байх болтугай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?